Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс гарч, Япон улсын иргэн болох хүсэлтээ гаргасан тухай мэдээлэл өмнө нь гарсан. Түүний энэхүү хүсэлтийг Ерөнхийлөгч хүлээн авч Монгол Улсын иргэншлээс гарахыг нь зөвшөөрсөн талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ.Харин уг хүсэлтийг хүлээн авсанг баталгаажуулсан захирамжийг Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр гаргахаар болсон байна. Зарлиг гарснаар Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс бүр мөсөн гарах юм.Гадаадын иргэн Мэргэжлийн сүмо бөхийн холбоонд дэвжээ ахлахаар болсон тохиолдолд заавал Япон улсын иргэн болох шаардлага тавьдаг. Үүний дагуу их аварга Хакүхо М.Даваажаргал улсынхаа иргэншлээс татгалзах хүсэлт гаргасан билээ.
