//Найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагыг ҮАБЗ-д хүргүүлнэ

Найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагыг ҮАБЗ-д хүргүүлнэ

Улсын Их Хурлын таван гишүүн  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг нэн яаралтай хуралдуулж нэр бүхий найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг шаардахаар болжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Б.Нямбаатар нар эдгээр найман шүүгчийг шүүгчийн ёс зүйг уландаа гишгэж, шүүхийн хараат бус байдлыг устгасан хэмээн үзэж байгаа аж.

Тэдний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзсэн найман шүүгчид

  1. Улсын Дээд Шүүхийн шүүгч Ч.Хосбаяр,
  2. Улсын Дээд Шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь,
  3. Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Зориг,
  4. Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Цогт,
  5. Улсын Дээд Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн,
  6. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар,
  7. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ,
  8. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар багтаад байна.        УИХ-ын таван гишүүн энэ долоо хоногт Улсын Дээд Шүүхийн гадна шүүгч нарыг огцрохыг шаардсан эсэргүүцэл зарлаж, мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Д.Содномдаржаа, Т.Чимэг нарыг суллуулахаар иргэдийн гарын үсгийг цуглуулж байгаа билээ.Хоёр хоногийн өмнө Ерөнхийлөгч зарлиг гаргаж, 17 шүүгч, ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Ингэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналд үндэслэсэн талаараа мэдээлсэн юм.Харин ШЕЗ-өөс ҮАБЗ-ийн зөвлөмж нууцын зэрэглэлтэй тул хуралдааны талаар мэдээлэх боломжгүйг тайлбарласан. Тэгвэл УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Г.Занданшатар нэр бүхий 17 шүүгчийн авлига авсан болон хүний эрх зөрчсөн баримт байгааг гэдгийг тодотгосон юм.