//Экспортыг дэмжих зөвлөл хуралдлаа

Экспортыг дэмжих зөвлөл хуралдлаа

“Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий “Экспортыг дэмжих зөвлөл” хуралдаа. Тус зөвлөлийн даргаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, дэд даргаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ажиллаж юм. Энэ удаагийн хуралдаанаар “Экспортыг дэмжих зөвлөл” -ийн ажиллах журмыг батлах, “Монгол экспорт хөтөлбөр” -ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, тус хөтөлбөрийн хэрэгжилтэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг ирэх жилийн улсын төсөвт суулгах, Монгол Улсын худалдаа хөрөнгө орууалтын замын зураглал баримт бичгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Монгол Улсын Махны экспортын олон улсын форумыг есдүгээр сард зохион байгуулах саналын тухай асуудлыг хэлэлцэв.