Зүүнбаян-Тавантолгойн чиглэлийн 124.6 км төмөр замын геодезийн хайгуул, судалгаа хэмжилтийн ажил Зүүнбаян багт явагдаж байна. Хайгуул судалгаа, хэмжилтийн ажлыг “Геосет” ХХК, “Тэгшхэм” групп, “Геокад” ХХК зэрэг компани тус тус гүйцэтгэж байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын шав тавих ёслол тавдугаар сарын 24-нд Дорноговь аймгийн Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн Будар хэмээх газар болсон.Тавантолгойн ордоос зүүн тийш Дорноговь аймгийн нутгийг хөндлөн дайрч Зүүнбаянтай холбогдох эл бүтээн байгуулалтын захиалагчаар “Монголын төмөр зам” ТӨХК ажиллаж байгаа бол төмөр замын доод бүтцийн далан, хоолойн ажыг Монгол Улсын Завсэгт хүчний Жанжин штаб, төмөр замын дээд бүтцийн ажлыг УБТЗ нийгэмлэг тус тус гүйцэтгэхээр гэрээлжээ. Төмөр замын бүтээн байгуулалтад 3700 орчим хүн,1352 машин механизм ажиллах юм байна.
