//“Ковид-19” шинжилгээний хариу эерэг гарвал яах вэ…

“Ковид-19” шинжилгээний хариу эерэг гарвал яах вэ…

Хэрэв таны “Ковид-19” шинжилгээний хариу эерэг гарвал: 

– Илэрсэн шинж тэмдгээ өрхийн эмчдээ хэлэх

– 119, 100 дугаарын утсаар зөвлөгөө, мэдээлэл авах

– Тандалтын баг ирэхийг хүлээх

– Гэрийн бусад гишүүдээс өөрийгөө тусгаарлах

– Амны хаалт зүүх

– Шингэц сайтай шөлтэй хоол идэх

– Сандарч, тэвдэхгүй, сэтгэл санаагаа тайван байлгах

– Хоолойгоо тамид, сод, давсны сулруулсан уусмалаар зайлах

– Гэрийн эмийн сан, аминдэм С, аминдэм Д, парацетомол, аспирин зэрэг эм бэлдмэлийг бэлэн байлгах

– Үнэр, амт мэдрэх мэдрэмж үгүй болох нь “Ковид-19” өвчтэй олон хүмүүст илэрдэг шинж тул сандрах хэрэггүй.