Энэ онд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулсны түүхт 70 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурал, “Транзит Монгол 2019” олон улсын хурал зохион байгуулж, 1949 оноос эхлэлтэй, Монголын төмөр замын үүсэл түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаад байна.
УБТЗ-ын хамт олон үүсгэн байгуулагдсаныхаа 70 жилийн ойдоо зориулан бас нэг ажил эхлүүлсэн нь Монгол-Оросын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн юм. Бидний ярьж заншсанаар Вокзалын хойно байрлах энэ цэцэрлэг олон жилийн турш хүн амрах аргагүй, тохижилт муутай газар байв.
Иймд явган хүний зам тавьж, усжуулалтын автомат систем байршуулан, хөшөө байрлуулжээ.