//Д.Сарангэрэл сайд Оросуудад загнуулав

Д.Сарангэрэл сайд Оросуудад загнуулав

Манай сайд нар маш их ажилтай шүү. Өнгөрсөн долоо хоногт бараг телевиз бүхнээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “ВИФЕРОН” лааг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэмээн тайлбарласан. Салбарын бодлого ярьж суух ёстой сайд энэ мэт мэдэгдэл хэрэв үнэн бол салбар хариуцсан хүмүүстээ даатгачихаж болохоор. Гэтэл элсэн чихэр дундаас давс олчихсон мэт л олзуурхаж харагдсан. Нэгэн бодлын хэвлэл мэдээллийн ажилтан явсан хобби нь гэнэт хөдлөв үү гэж бодогдохоор. ОХУ-ын Эрүүл мэндийн салбарын шилдэг бүтээл, Төрийн хошой шагналт “ВИФЕРОН” лааны талаар ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл “Тухайн үедээ вирус устгадаг ч 1-2 жилийн дараа хүүхдийг дархлаагүй болгодог” хэмээн мэдэгдэж байв. Бүр “Азийн хөгжлийн банкны хамт олон судалгаа хийгээд “Виферон” лааг олон улсад хориглосон” гэж ярьсан. Сайдын мэдэгдэл Монголын урдаа барьдаг эрдэмтэн, докторуудын эсэргүүцэлтэй тулгараад зогсохгүй хилийн чанадаас тайлбар ирүүлжээ. ОХУ-ын гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Краснопольский Владислав Иванович “Манай эрдэмтдийн 50 жилийн шилдэг бүтээлийн нэр төрд мэдлэг боловсрол тааруу, улс төрч халдсан явдалд ихэд бухимдаж байна. Тэр сайд гэгч нөхөр алдаагаа засан уучлалт гуй” гэжээ. Мөн Азийн хөгжлийн банк “Манай баг хамт олон ямар ч судалгаа хийгээгүй, виферон лааны талаар тийм мэдэгдэл хийгээгүй” гэсэн хариу мэдэгдэл гаргажээ.