//Онц их хэмжээний авлигатай тэмцэх ажлын хэсэг байгууллаа

Онц их хэмжээний авлигатай тэмцэх ажлын хэсэг байгууллаа

 

Улсын ерөнхий прокурорын газраас олны анхаарал татаж буй хэргүүдийг шуурхай шалган шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж уртасгасан цагаар ажиллах үүрэг өглөө.

Тодруулбал, “ЖАСТ групп ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг”, “Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэг”, “Оюу Толгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг”, “60 тэрбумын гэх хэрэг”, “АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан  төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэх хэрэг”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэг”, “Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан гэх хэрэг” зэрэг авилгын гэмт хэргүүдийг шалгуулахаар болсон байна.

Ажлын хэсэгт, Авлигатай Тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нар багтаж байгаа ба Цагдаагийн ерөнхий газраас 22 мөрдөгчийг татан  ажиллуулж эхэлжээ. Мөн Улсын Ерөнхий Прокурорын газрын хоёр хяналтын прокурорыг Нийслэлийн Прокурорын газарт дэмжлэг үзүүлэхээр түр хугацаагаар томилж, дээрх хэргүүдэд хяналт тавих прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулж эхэллээ.