//Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах лабораторийн барилгын ажлын явцыг шалгаж газар дээр нь ажиллалаа.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж буй лабораторийн барилгын 2 давхрын үндсэн бүтээц хийгдэж, барилга угсралтын ажил 45  хувийн гүйцэтгэлтэй байна.

Уг лаборатори ашиглалтад орсноор хөдөө аж ахуйн гаралтай болон хүнсний бүтээгдэхүүнийг олон улсад саадгүй худалдаалах  боломж бүрдэх бөгөөд хүнс, ургамал, эрүүл ахуйн  аюулгүй байдалд чанар стандартын өндөр түвшинд хяналт тавих боломжтойг Шадар сайд энэ үeэр онцолж байв.Хүнсний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдлын гол баталгаа учраас хүнсний аюулгүй байдлыг хянаж шалгах  үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх зэргээр одоо ажиллаж буй  лабораторийн хүчин чадал 25 хувиар нэмэгдэх аж.

“Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах”  лаборатори ирэх 10 дугаар сард ашиглалтад орно гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.