//Алив наашаа сууцгаа, хэрэгтэй юм хэлье

Алив наашаа сууцгаа, хэрэгтэй юм хэлье

Сая хэд хоног бие чилээрхээд, балиар муухай өвчин гарч үй олноороо өвдөөд бүр хэдэн зуун хүн нас бараад, тэрнийг дагаж миний сэтгэл тавгүйрхээд блог млогоо хаадаг юм уу гэж хүртэл бодлоо. Баар хүртэл хаалгаа бариад байхад миний блогоор олон хүмүүс орж гарч байгаад энэ нүдэнд дулаахан бондгор эрд өвчин тусгачихвал яах юм бэ гэж хүртэл бодов. Тэгснээ энэ блогоороо дамжуулаад тэр өвчинтэй нь тэмцэхээр шийдлээ. Яаж тэмцэх вэ гэвэл эхлээд орноосоо зөв хөл дээрээ босох хэрэгтэй гэж байгаа. Буруу хөл дээрээ эхэлж босвол хөл чинь тэр өдөржингөө буруу газраар авч давхиж байгаад бөөн өвчний үүрэнд орвол баларлаа л гэсэн үг. Нэгэнт буруу хөл дээрээ боссон юм чинь яаж ч хурдан зугтаах гэсэн буруу хурдаар зугтаагаад дорхноо баригдах аюултай. Хэрэв буруу хөл дээрээ боссоноо мэдэх л юм бол алхаж байгаад халахаас нь өмнө эргээд орондоо ороод тэр өдөртөө битгий бос, амраг ханиа ч босгох хэрэггүй, хамт л хэвтээд байх хэрэгтэй. Тэр өдөр юу хийх вэ гэвэл аан хүүхдүүд хичээлдээ явахгүй юм чинь маш болгоомжтой юу яагаарай за юу. Энэ бол бузар өвчнөөс сэргийлж байгаа нэг арга. Өөр нэг арга бол өөрийнхөө байгаа газар таних танихгүй хүн бүү оруул. Оруулах юм бол эхлээд ариутгах арга хэмжээг хангалттай ав. Хамаг хувцсыг нь метроэкспрэсс дуудаж угаалгаад өөрийг нь ваннтай хлормины уусмалд булхуулж гаргаад зөвхөн коридортоо л тэр хүнийг хэн ч байсан хүлээж ав. Ирсэн зочныхоо хувцсыг орцонд тайлуулж меторэкспрэсст өгөх өө мартав аа. Бас метро экспрээсийнх нь мөнгийг ирсэн зочноороо гаргуулаарай. Би лав сая 2-3 удаа ингэсэн чинь манайхаар хүн шагайхгүй амар байгаа ш дээ. Ядаж байхад хажуу айлын хүн давс энэ тэр гуйгаад ядаргаатайхгүй, ядахад тэр давс нь надад байхгүй. Байхгүй гээд үнэнээ хэлэхээр харамч марамч гээд орцоор нэг цуураад байдаг юм. Өвчнөөс сэргийлэх биш, өвчнийг өөрийг нь айлгах бас нэг онцгой арга байгаа. Тэр юу вэ гэхээр Барс зах дээр очоод 1000 төгрөгнөөс доош үнэтэй архи уух гэж байгаа. Нарийлаад 1-3 шил уувал хангалттай биш шүү. Болж өгвөл өдөрт 5 шил байхаар бодоод 7 хоногоос дээш хугацаагаар уу. Хар аяндаа Гомбоо гэгч сайхан юмны үнэр өөрөөс чинь ханхлаад эхлэхээр тэр муу тахал байтугай, өвчний вирустай хүн ч айна. Амар арга байгаа биз дээ??? Өөрөө сайхан кайфтай, бас мөнгөнд хэмнэлттэй тэгээд өвчин тусахгүй гэж байгаа. Хамгийн найдвартай бас сүүлийн арга бол өрхийн эмнэлэг дээрээ очоод “Дархлаа мээтр” гэдэг багажаар нь хэмжүүлэх гэж байгаа. Хэрвээ дархлаа чинь 100000000000000.05-аас дээш дархлаа/амьд явах цаг гэж байвал хөнгөн хэлбэрээр төрсөн өдөр мөдөр тэмдэглээд явж болно. Нэг зүйл анхааруулахад зарим өрхийн эмнэлэгийн эмч нар дархлаамээтр багажаараа бизнес хийгээд байна гэсэн шүү, үнэгүй үзүүлэх эрхтэй гэдгээ санаарай. Бас эвдэрхий дархлаамээтрийн худлаа заалтыг үнэн гэж хулхидаад эрүүл мэндээр чинь хохироож ч магадгүй шүү. За тэгээд төрсөн өдрөө хүндээр тэмдэглэе гэсэн ч баар сав чинь  хаалттай болохоор яахав дээ. Бас нялх нойтон хүүхэдтэй хүмүүс бол хүний хөлөөс хол Хандгайт арай хүрэлгүйхэн шиг (Хандгайтад хаус маань байгаа) хүүхдээ салхинд гаргаарай. Онцын шаардлагагүй бол ер нь гадуур, дотуур тэнэж байснаас гэртээ өвдгөө тэвэрч хэвтээд, дүнсэн тамхи ороож татаад, гарсан цэрээ салпетканд нулимаад 00-доо хийж усыг нь татаад л сууж байвал болоо. ЭМ-ийн сайд нарт миний энэ аргуудыг хэлж өгвөл ТВ-ээр олон хүнд хэлээд хүмүүсийг өвчлөлөөс сэргийлж болно гэж бодож байна дамжуулаарай.

Букча