//Цагдан хорих 461 дүгээр ангиас хоригдол оргожээ

Цагдан хорих 461 дүгээр ангиас хоригдол оргожээ

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр  ангиас  хоригдож байсан сэжигтэн оргожээ. Тодруулбал, өчигдөр /2019.06.19/ оройн 17.00 цагийн үед хүн оргосныг мэдсэн гэнэ. Одоогоор цагдан хорих ангиас оргосон этгээдийг эрэн хайх ажиллагааг холбогдох байгууллагаас орон даяар эхлүүлээд байгаа аж. Тэрбээр Налайх дүүрэгт хүчингийн хэргээр шалгагдаж байсан Т гэгч байсан бөгөөд яллагдагчаар татагдаад байсан юм. Мөн өмнө нь хэд хэдэн удаа оргохыг завдсан юм байна.

Тухайн этгээд албан хаагчийн буруутай үйлдлээс үүдэж, хүнд гэмт хэрэгтэн оргон зайлсан гэх албан бус мэдээлэл ч байна. Энэ талаар бид ШШГЕГ-аас эргэн мэдээлэх болно.