Хамгийн сүүлд Бээжин дахь Монголын Элчин сайдын яаманд Хятад дахь оюутны холбоотой хамтран эмэгтэй оюутнуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо. Гадаадад сурч, ажиллаж,амьдарч байгаа эмэгтэйчүүд, охидын асуудал, тэдэнд тулгарч байгаа бэрхшээл, эх орондоо юу хийх хүсэл эрмэлзэлтэй байгаа талаар мэдээлэл солилцсон нь үр дүнгээ өглөө. Хятад улсад 10.000 орчим оюутан залуус суралцдагаас 70 орчим хувийг эмэгтэй оюутнууд эзэлдэг бол Бээжинд 800 орчим оюутан залуус суралцдаг юм байна. Ийнхүү богино хугацаанд газар бүрт эмэгтэйчүүдийн санал бодлыг нь сонсож, хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар товчхон мэдээлэл өгч, цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ганхуягтай уулзаж санал хүсэлтээ илэрхийллээ.
