Өчигдөр болсон Соёл урлагийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгт Үндэсний урлагийн их театр 214 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа танилцууллаа. Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн тоглолтыг Үндэсний урлагийн их театр бүрэн хариуцан ажиллаж буй билээ.Үндэсний урлагийн их театрын захирал, Соёлын Гавъяат Зүтгэлтэн Г.Цоггэрэл өдөрлөгийн үеэр “Манай байгууллага бол монгол хүний үндэсний дархлаа төдийгүй улс эх орны тусгаар тогтнолыг тодотгодог урлагийн байгууллага хэмээн театраа тодорхойлсон. Үндэсний урлагийн их театр энэ жил “Хубилай хааны цаг үеийг тойрсон нь” нэртэй Марко Пологийн тухай мюзикл жүжиг тавихаар ажиллаж байгаа бөгөөд найруулагчаар нь Д. Ган-Очир ажиллаж буй аж.