Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн ордоос Гашуунсухайтын боомт чиглэлд нүүрс тээвэрлэж явсан том оврын ачааны автомашин өнөөдөр /2019.06.07/ осолджээ. Нүүрс тээврийн автомашин осолдсоноос тээврийн хэрэгсэл шатжээ. Азаар хүний амь эрсдээгүй байна.
Энэ талаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагдаагийн хэлтэсээс тодруулахад “Нүүрс тээвэрлэж явсан автомашин шатсан дуудлага өнөөдөр ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагч нар очиж, ослын шалтгааныг тодруулахаар тухайн газарт ажиллаж байна” гэлээ.