//УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн өнөөдрийн /2021.05.24/  хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.


НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН


  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН


  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 14.00 цагаас АйBиКо Тарилгын шингэний үйлдвэрт ажиллана;
  • Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, тамирчдын сахилга бат, ёс зүйн асуудлаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг  15.00 цагаас Техник спортын төв ТӨҮГазар буюу Үндэсний шигшээ багийн буудлага, пара буудлага, биатлоны багийн бэлтгэл, сургуулилтын байдалтай болон Улсын батлан хамгаалах туслах нийгэмлэгийн эзэмшил газар, үл хөдлөх хөрөнгө, үйл ажиллагаатай танилцана.