//2021.05.23/ Билгийн тооллын 12

2021.05.23/ Билгийн тооллын 12

Аргын тооллын 5 сарын 23. Ням

(Адьяа) гараг

-Билгийн тооллын шинийн 12, цагаагчин хонь, тэргүүн дагуул-13 од, суудал хий, мэнгэ 9 улаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:05-20:33.

-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.

Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлд зуух, пийшинд болой.

Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Туулай, гахай, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.

Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, замд гарах, мал адгуус худалдан авахад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.