//ДИПЛОМАТ ДЭЭД ЦОЛ ОЛГОВ

ДИПЛОМАТ ДЭЭД ЦОЛ ОЛГОВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулсан зарим хүнд дипломат дээд цол олгох тухай зарлиг гаргалаа.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг:

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Гончигийн Ганболд,
  • Гадаад харилцааны сайд асан Лувсанвандангийн Болд нарт,

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг:

  • Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Элчин сайд Чулууны Баярмөнх,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайд Дашжамцын Батсайхан,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайд Дашийн Билэгдорж,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайд Ганхуурайн Баттунгалаг,
  • Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд Зоригтын Чинтүшиг,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайд Лувсангийн Баттулга,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд Төмөрийн Лхагвадорж,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд Шагдарын Батцэцэг,
  • Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Цэрэндоржийн Нарантунгалаг,
  • Гадаад харилцааны яамны Консулын газрын зөвлөх Нэмэхийн Батаа,
  • Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Мижиддоржийн Цэнгэг,
  • Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын зөвлөх Жагирын Сүхээ,
  • Ахмад дипломатч Дарийн Пунцаг,
  • Ахмад дипломатч Сүрэнгийн Бадрал нарт тус тус олголоо.

Дипломат дээд цол хүртсэн хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгч дипломат дээд цолны тэмдэг, алтан, мөнгөн гэрэгэ, цолны батламжийг гардуулан өгөх үеэр хэлсэн үгэндээ “… Монгол Улсын гадаад харилцааны салбарт дипломат алба хашиж буй иргэн бүр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, мянганаар өртөөлсөн Монгол төрийнхөө даянд алдаршсан нэр төрийг хамгаалж, эх орныхоо язгуур эрх ашгийг хангаж, хичээнгүйлэн ажиллах учиртай …” гэдгийг онцлов.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дипломат дээд цол хүртсэн зарим хүнийг Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзаж, баяр хүргэн ажлын амжилт хүсэв.