//УОК-ын шуурхай ажлын хэcгийн хуралдааны шийдвэрээр өнөөдрөөс буюу тавдугаар сарын 22-ны өдрөөс хэд хэдэн төрлийн үйл ажиллагааг нээж байна.

УОК-ын шуурхай ажлын хэcгийн хуралдааны шийдвэрээр өнөөдрөөс буюу тавдугаар сарын 22-ны өдрөөс хэд хэдэн төрлийн үйл ажиллагааг нээж байна.

Өнөөдөр үзвэр, үйлчилгээний чиглэлийн хэд хэдэн үйл ажиллагааг УОК-ын шийдвэрээр нээж байна.  Ингэхдээ дээрх байгууллагуудын үйл ажиллагаа нь давтан тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд зөвхөн үйлчилэх юм.

Дэлгэцэнд харуулах

Өнөөдрөөс үйл ажиллагаа нь нээгдэж буй салбаруудад:

  •  Зах, худалдааны төвүүд
  •  Ресторан, кафе, сүлжээ хоолны газар /50 хувийн дүүргэлттэй үйлчилнэ/
  •  Зочид буудал
  •  Амралтын газар
  •  Сауныг тус тус нээхээр шийдвэрлэлээ.

Эдгээр газруудыг нээснээр үйлчилгээний бизнесийн 83 хувь нь халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх боломжтой болж байна.

Тус аж, ахуйн нэгжүүд E-Mongolia-ийн “Covid 19- Verify” аппликэйшнийг ашиглан үйлчлүүлэх гэж буй иргэдийнхээ иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж, дархлаажуулалтын мэдээллийг нь шалгах юм.

Хэдийгээр худалдаа, үйлчилгээний зарим байгууллага аж, ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, нээж буй ч вакцины эсрэг заалттай болон жирэмсэн хүмүүс халдвар авах эрсдэл хэвээр байгаа учраас өөрөө өөрсдийгөө хамгаалахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Тиймээс дээрх иргэд  биечлэн үйлчлүүлэхээс татгалзаж, хүргэлт, захиалгын үйлчилгээнүүдийг сонгохыг уриалж байна