//НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ 2 ХУВИАР БУУРУУЛАХ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭНЭ ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС МӨРДӨХИЙГ ШААРДАВ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ 2 ХУВИАР БУУРУУЛАХ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭНЭ ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС МӨРДӨХИЙГ ШААРДАВ

Нийгмийн даатгалын тухай хуулиар 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр нэг хувийг нэмж төлж 9.5 хувьд хүрэх байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг цар тахалтай холбоотой Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу   8.5 хувиар төлж байгаа. Тэгвэл энэ хувь хэмжээг цаашид хэвээр хадгалж НДШ-ийг хоёр хувиар бууруулах хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ, холбогдох байнгын хороодоор энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцад нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нэг хувь, ажилтан нэг хувь, нийтдээ 2 хувиар бууруулах нь цар тахлын үед иргэд, ААН-д томоохон дэмжлэг болно хэмээн хууль санаачлагчид үзэж, хэлэлцүүлэг бүрд уг хуулийн төслийг дэмжиж байгаа билээ.

МҮЭХ-ноос  хоёрдугаар сарын 1-нээс  НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл царцаах шаардлагатай гэж үзээд цахим тэмцлийг эхлүүлж байжээ. Уг саналыг Ерөнхий сайд УИХ-д оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг мэдэгдсэн боловч энэ шийдвэр нь хэрэгжээгүй таван сар өнгөрч байна. Иймээс өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүдэд МҮЭХ-ноос мэдэгдэл хүргүүлж буйгаа ” МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэллээ. Гэхдээ хуулийн өөрчлөлтөөр НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг зогсоох хугацааг энэ оны долоодугаар сарын 1-нээс эхлүүлэхэд парламентын гишүүд санал нэгдээд байгаа. Хэлэлцүүлгийн явцад уг өөрчлөлтийг хэрэгжиж эхлэх хугацааг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс байх санал гарсан ч, нэмэгдсэн хэлбэрээр татвар төлсөн аж ахуйн нэгжүүдэд 33 тэрбум төгрөгийэбуцаан олголт хийх, тайланг нэг бүрчлэн өөрчлөх зэрэг хүндрэлүүд үүсэх учраас ирэх долдугаар сарын 1-нээс мөрдөх нь зүйтэй гэж үзээд байгаа юм. Харин үйлдвэрчний эвлэлийн зүгээс төрийн болон орон нутгийн өмчит байгууллага боловсрол, эрүүл мэнд бусад төсөвт байгууллагын НДШ-ийн өр ихээхэн хэмжээгээр хуримтлагдсан, ажилтнуудын цалин хөлс буурч, орон сууц болон бусад зээлийн өр төлбөрөө барагдуулж чадахгүй байдалд хүрч байгаа талаар МҮЭХ-ны төлөөллүүд хэлж байна. Иймд НДШ-ийн 2%-ийн нэмэгдлийг төр, төсвийн, хувийн хэвшил гэж ялгаварлахгүй цуцалж тус хуулийн өөрчлөлтийг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн, дэмжиж шийдвэрлэх хэрэгтэй хэмээн хэлж байгаа юм.