//МАХНЫ ҮНЭ 500-1000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

МАХНЫ ҮНЭ 500-1000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

Хүчит шонхор худалдааны төвд өнөөдөр өглөөний байдлаар хонины цул мах 11,500, ястай мах 11,000, үхрийн ястай мах 13000, үхрийн цул мах 14000, адууны ястай мах 13000 мянган төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.  Худалдаачдын хэлж байгаагаар махны үнэ ченжүүдээс шууд хамаарч сүүлийн хэдэн 7 хоногийн турш тасралтгүй нэмэгдэж байгааг хэлж байна. Цар тахалтай холбоотой орон нутагруу болон орон нутгаас нийслэл рүү ирэх хөдөлгөөн хязгаарлагдман байгаатай холбоотой сүүлийн хэдэн 7 хоног махны үнэ кл дутамдаа 100-1000 төгрөгөөр нэмэгдсэн байна. тухайлбал, сарын өмнө 10,450 төгрөгийн үнэтэй байсан хонины цул мах өнөөдрийн байдлаар  11500 төгрөгт хүрээд байна. Худалдаачид ченжүүдээс авсан махан дээрээ кл дутамд 500-2000 төгрөг нэмж зардаг бөгөөд цар тахлаас үүдэлтэй хөл хорио тавигдахаас өмнө ченжүүдээс 8500-9000 төгрөгөөр авдаг байсан үхрийн нойтон мах өнөөдөр өглөө гэхэд бөөний үнэ 12000 төгрөгөөс буурахгүй байна. Энэ нь иргэдийн гар дээр үнэтэй мах очих шалтгаан болж байгаа юм.

Хүчит шонхор худалдааны төвийн худалдаачид иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан талаар ярьж байна. өмнө нь тус захаас иргэд доод тал нь 5 кг түүнээс дээш хэмжээтэйгээр худалдан авдаг байсан бол өнөөдөр 1-2 кг-аар нь л авч байна. Зарим тохиолдолд хэцүү амьдралтай хүмүүс махаа граммлуулж   авч байгаа тохиолдол ч гарч байгааг хэлж байна.

Улс орон даяар тогтоосон хөл хорионы улмаас орон нутгаас нийслэлрүү ирэх хөдөлгөөнийг хаагаад байгаа. Хэдийгээр хүнсний тээвэр хэвийн явагдаж байгаа ч махны нийлүүлэлт 50 хувь буурсан байна. энэ нь үнэ өсөх гол шалтгаан болж байгаа. Тиймээс энэ сарын 22-ноос хөдөө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөнийг нээвэл дагаад махны нийлүүлэлт нэмэгдэж үнэ буурах боломжтой юм.