//ВАКЦИНЫ НИЙТЛЭГ ХАРИУ УРВАЛ ТОЛГОЙ ӨВДӨХ ШИНЖ ТЭМДЭГЭЭР ИЛЭРЧ БАЙНА

ВАКЦИНЫ НИЙТЛЭГ ХАРИУ УРВАЛ ТОЛГОЙ ӨВДӨХ ШИНЖ ТЭМДЭГЭЭР ИЛЭРЧ БАЙНА

Улсын хэмжээнд вакцинжуулалтын ажил эрчимтэй явагдаж, орон нутагт иргэдийн 88 хувь, нийслэлийн иргэдийн 98 хувь эхний тунгаа тариулаад байна. Орон нутагт дархлаажуулалт хожуу эхэлсэн учраас хоёр дахь тун энэ сарын 22-25-нд нэгдсэн байдлаар эхлэх юм байна.  Вакцинжуулалт идэвхитэй явагдаж хүн амын дийлэнх нь хамрагдаж байгаа энэ үед хүмүүсийн дунд дархлаажуулалтын хариу урвал ихээр илэрч байгаа болон хариу урвал хүчтэй илэрсэн үед ямар арга хэмжээ авах талаар мэдэхгүй байна. тэгвэл ХӨСҮТ-өөс иргэдийг эрүүл мэндийн даатгалын нэгдсэн цахим системд нэвтэрч ороод вакцины дараа илэрч буй хариу урвалыг бүртгүүлэх боломжтойг зөвлөж байна. Энэ бүртгэлийн систем дээр 75 мянга гаруй иргэн хариу урвалаа бүртгүүлсэн байгаа юм байна. Иргэдийн бүртгүүлсэн байдлаас шалтгаалж вакцины хариу урвал ямар ямар шинж тэмдэгээр илэрч байгаа болон хариу урвал удаан хугацаанд үргэлжилбэл хаана хандах зэрэг зөвлөмжийг өгөх юм байна. Манай улс иргэдээ эрчимтэй дархлаажуулж байгаа. Өнөөдрийн байдлаар Вакцины нэгдүгээр тунд Улаанбаатар хотод 933,704 хүн, орон нутагт 885,172 хүн хамрагджээ. Харин хоёрдугаар тунд Улаанбаатар хотод 543,261 хүн, орон нутагт 160,763 хүн хамрагдлаа. Ингэснээр Улсын хэмжээнд 1,818,876 хүн нэгдүгээр тунд хамрагдсан бол 704,024 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна. хэдийгээр вакцинжуулалт амжилттай явагдаж, хүн амын дийлэнх нь хамрагдаад байгаа ч эрсдэл өндөр хэвээр байгааг эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна. Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 6,829 шинжилгээ хийх явцад 629 хүнээс халдвар илэрч нийт халдварын тоо улсын хэмжээнд 51,247 болж байгаа. 629 тохиолдлын хоёр нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар бөгөөд 603 нь Улаанбаатар хотод, 24 нь орон нутагт бүртгэгдлээ.