//ОРОС, ХЯТАДЫГ ИХ ДОЛОО ГАДУУРХАЖ БАЙНА ГЭЖ ЭЛЧИН САЙД ЯРИЛЦЛАГАДАА ДУРДЛАА

ОРОС, ХЯТАДЫГ ИХ ДОЛОО ГАДУУРХАЖ БАЙНА ГЭЖ ЭЛЧИН САЙД ЯРИЛЦЛАГАДАА ДУРДЛАА

ОХУ-аас Их Британий Нэгдсэн Вант улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Андрей Келин Ройтерс агентлагт ярилцлага өглөө. Тэрбээр энэ сард болсон Их долоогийн дээд хэмжээний уулзалтын талаар ярилцлагадаа “Аюултай тоглоомоор тоглож байна” гээд Их7-гийн гадаад хэргийн сайд нар Хятад, Орос хоёр улсын талаар тодорхойлохдоо “Кремлийг хорлонтой, Бээжинг дээрэнгүй” гэж цоллосон. Их7-гийн удирдагчдын шүүмжлэл нь нэг талыг барьсан, сөргөлдөөнтэй, агуулгагүй, Орос улс барууны эсрэг гэх сэтгэгдэл төрүүлж байна. Хятад, Орос хоёр улсад хандсан түрэмгий хандлага хоёр гүрнийг гадуурхсан өнгө аястай байна гэжээ. Тус хоёр улс нь эдийн засаг, технологи, цэрэг зэвсгийн хүчин чадал, улс төр гээд бүх төрлийн салбарт асар их нөөцтэй. Энэхүү асар нөөц нь дэлхийн бүхий л улсад тархсан. Бид Хятадтай холбоотон улс биш ч Орос, Хятад хоёр барууны зүгээс ирж буй сорилтуудын эсрэг улам нэгдмэл байр суурьтай байх болно гэв.