//ТИКТОК АППЛИКЕЙШНИЙ ҮНДЭСЛЭГЧ BYTE DANCE КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ОГЦОРЧ БУЙГАА ЗАРЛАЛАА

ТИКТОК АППЛИКЕЙШНИЙ ҮНДЭСЛЭГЧ BYTE DANCE КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ОГЦОРЧ БУЙГАА ЗАРЛАЛАА

Byte Dance компанийн ТикТок нь дэлхий даяар залуучуудын дунд өргөн тархсан богино хэмжээний видео хөгжүүлэлтийн аппликэйшн юм. Тус аппликейшнийг үүсгэн байгуулагч Жан Имин Byte Dance компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа бууж байгаагаа өчигдөр буюу Пүрэв гарагт мэдэгдлээ. Byte Dance-ийг хамтран үүсгэн байгуулагч, хүний нөөцийн асуудал эрхэлсэн захирлын үүрэг гүйцэтгэж байсан Лианг Рубо тус албан тушаалд томилогдох юм байна. Рубо шинэ үүрэгт ажлаа хүлээн авахдаа ажилчиддаа бичсэн ил захидалдаа компанийн үйл ажиллагааг улам сайжруулан өргөжүүлж дэлхий дахинд танигдсан ТикТок аппликейшний менежментийн сайжруулалт дээр илүү ажиллах, компанийн ажилчдыг удирдахаас илүү хамтран ажиллана гэлээ. Тэрбээр хувь хүнийхээ хувьд бүрэг, нийтэч биш гэдгээ илэн далангүй илэрхийлсэн байна.

Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа ТикТок аппликейшн АНУ-ын аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна гээд АНУ-д ашиглахыг бүрэн хориглоно гэж мэдэгдсэн. Мэдэгдэл гаргаснаас хойш тус аппликейшний захирлын хувьд хүнд сорилтуудтай нүүр туулсаар ирсний эцэст ийнхүү ажлаа өгөх шийдвэр гаргасан байна.