//PFIZER ВАКЦИНЫГ ХӨРГӨГЧИНД НЭГ САР ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХАДГАЛАХ БОЛОМЖТОЙ

PFIZER ВАКЦИНЫГ ХӨРГӨГЧИНД НЭГ САР ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХАДГАЛАХ БОЛОМЖТОЙ

Лхагва гарагт АНУ-ын Хүнс, Эм, Эрүүл Мэндийн бүтээгдэхүүнийг зохицуулах агентлаг Pfizer болон BioNTech вакцинуудыг энгийн хөргөгчинд нэг сар хүртэл хугацаагаар хадгалах зөвшөөрөл олгосон байна. Энэхүү сайжруулалт нь вакциныг илүү олон хүнд хүртээмжтэй болгох юм. Өмнө нь вакциныг 2-8 хэмийн хөргөгчинд тав хоног хадгалах заалттай байсан. Энэхүү вакцин сайжруулалт нь олон улсын эмч, сувилагч, вакцины үйлчилгээ үзүүлэгчдэд тээвэрлэх, хүлээн авах, хадгалах замыг хөнгөвчилж байна. Хүнс, эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн зохицуулах агентлагийн Биологийн үнэлгээний төвийн захирал Питер Маркс хэлэхдээ алслагдсан бүс нутагт, агуулахын багтаамж хүрэлцээ муутай газруудад хүргэхэд онцгой ач холбогдолтой юм. Хоёрдугаар сард АНУ вакциныг хэт хүйтэн температурт хоёр долоо хоног хүртэл хадгалахыг зөвшөөрч байсан бол энэ удаагийн зөвшөөрөл нь энгийн нөхцөлд 30 хоног хүртэл хадгалах боломжтой болж байгаа юм.