//“INTERNET EXPLORER” ВЭБ ХӨТӨЧ ХЭРЭГЛЭЭНЭЭС ГАРНА

“INTERNET EXPLORER” ВЭБ ХӨТӨЧ ХЭРЭГЛЭЭНЭЭС ГАРНА

“Microsoft” компанийн “Internet Explorer” программыг хэрэглэгчид ашиглахгүй байгаа учир ирэх жилээс бүр мөсөн хэрэглэглээнд нэвтрүүлэхээ болих юм байна. Анх 1995 онд Microsoft-ийн вэб хөтөч Internet Explorer технологийн гайхамшиг болж, хэдэн тэрбумаараа хэрэглээнд нэвтэрч байсан ч технологи хөгжихийн хэрээр 1990-ээд оноос хойш “Mozilla” “Firefox”, “Google Chrome” зэрэг илүү боловсронгуй, ижил төстэй үүрэг бүхий программууд хэрэглээнд нэвтэрсэн. Сүүлийн үеийн гар утаснуудын үйлдлийн систем мөн “Internet Explorer”-ийг дэмждэггүй байна. Гар утаснаасаа цахим орчин дахь мэдээллээ авдаг болсон өнөө үед энэ бол тус программ ашиглах боломжгүй байгаа нь зах зээлээс шахагдах гол үзүүлэлт болжээ.