//Ийш, тийш эргэх бодол

Ийш, тийш эргэх бодол

Миний толгойд

Энэ миний тархи биш, шал танихгүй хүний тархины зураг. Гэхдээ энэ тархийг би өөрийнхөө тархийг гэж тооцоод толгойдоо орсон болгоноо блог гээч юманд буулгах болно.

Аливаа юмс үзэгдлийг би яаж хүлээж авснаа л буулгах юм байна гэж бодоорой. Тэгэхээр миний төлөө санаа зовоод элдэв зөвлөгөө өгөх хэрэггүй, зүгээр л уншиж дуусаад таалагдсан эсвэл эс таалагдсан тухайгаа л COMMENT дотор үлдээнэ биз…

Далай Ламаа гэж…

Каранчины үеэр элдэв юм бодогдох гэж жигтэйхэн. ТВ-ийн суваг солих тоолонд нэг бол сугалаа үгүй бол лам нар ном уншаад хурал хурж байгаа лайв нэвтрүүлгүүд бараг өдөр болгон гарлаа шүү дээ. Ажил зогсчихсон учраас цалингүй. Цалингүй болохоор сугалаа авах мөнгөгүй жаахан гуниг. За мөнгө байсан ч сугалаа сугалахгүй л дээ. Юу ч хожихгүй бол араас нь харуусаад лай. Дээр нь аль ч билээ нэг сувгаар сугалаагаа нууж байгааг нь хараад бүр итгэлгүй болж орхисон.

Дахиад сувгаа ахиултал хурал хурж байх юмаа. Тарган, туранхай, өндөр нам, хөгшин залуу янз бүрийн лам нар. Гэхдээ бүгдээрээ нэг маягийн үс засалттай хахахаха халзан л байхгүй юу даа. Харж байтал хүмүүс мөнгө өгөөд номоо захиалаад л. Тэр нь тасралтгүй шүү ядаж байхад.  Мөнгөтэй хүн дуугаа захиалдаг бол мөнгөгүй хүн ямар ч ном захиалах билээ??? Нэгэн хэмээр унших номын ховсонд ороод дуг хийчихлээ. Зүүдэндээ би Цогзолмаа гуайг дагачихсан,. Бишээ Сувдаа эгчийн ээж биш харин Гүрсоронзонгомбо хааны гүнжийг дагаад  Будаалин ордноор тууж байх юмаа. Нэг өрөөнд мань далай лам сууна. Гэхдээ киноны хүүхэд далай лам биш XIII Далай лама Данзангьяцо. Сүсэг төрж сүйд болсонгүй. Тэгээд сэрчихлээ.

Эргэж хурган хэвтэж байх зуур Далай Лам гэж Нобелийн энхтайваны шагналтай хүн байдаг юм байна. Манайхан тэрнийг нь бүгд мэднэ дээ. Монгол ирэх гэсэн чинь Хятадтай харилцаагаа бодоод Путин виз өгөөгүй гэнэ. Тэгсэн чинь Япон тэр хоёроос айдаггүй атаман юм болохоороо нутагтаа оруулаад хэд хонуулаад Монголын элчинд аваачаад тэндээс визийг нь тэр дор нь гаргуулсан лаг шүү гээд л яг дэргэд нь байж байгаад харсан юм шиг ярьдаг хампаанууд мэдээгээр гарч байсан санаанд орлоо.

Яс юман дээр бол Далай ламын хаагуур явж, хаанаас Монголын виз авах нь ч яахав. Хэдэн жилийн өмнө Монголд ирэхдээ “Айргаа тааваараа уу, архиа асга ч гэл үү битгий уу” ч гэлүү нэг тиймэрхүү утгатай афоризм хэлчихээд яваад өгсөнийг нь саналаа…

Бодоод байхад би өөрийнхөө мөнгөөр архиа ууна уу байна уу ямар хамаа байна вэ?

Харин ч урдаас нь эргүүлээд “Гэрээ засаад төрөө зас даа” гэж хэлчихээд сэмбийтэл алхаад явахсан санагддаг гэдгээ юуг нь нуухав.

Нийтлэлч.