//ЗАХЫН ХОРООЛОЛД ОРОН СУУЦ БАРИХ НЬ ТӨВЛӨРЛИЙГ БУУРУУЛНА

ЗАХЫН ХОРООЛОЛД ОРОН СУУЦ БАРИХ НЬ ТӨВЛӨРЛИЙГ БУУРУУЛНА

Өргөтгөсөн хуралдаанаар бас нэгэн хэлэлцсэн асуудал бол иргэдийг орон сууцжуулах байлаа. Өнөөдрийн байдлаар 6 хувийн ипотекийн зээлийн хүрээнд нийслэлд нийт 196.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2405 зээлдэгчид олгоод байгаан байна. энэ оны байдлаар улс, нийслэлийн төсөв, олон улсын хөгжлийн санхүүжилт, төр-хувийн хэвшлийн түншлэлээр нийт 8 орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслүүд хэрэгжсэнээр нийт 217.27 га талбайд 28,569 айлын орон сууцны цогцолбор хороолол баригдаж, 100,000 орчим иргэн тав тухтай инженерийн дэд бүтцэд холбогдсон, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм. Улаанбаатар хотод барилга барих, зам тавих, шугам сүлжээ байгуулахад газар чөлөөлөх 680 тэрбум төгрөгийн асуудал байгаа. Газар чөлөөлөлт хийж байж дэд бүтцийн төслүүд үргэлжилэх боломж бүрдэх юм.