//МАРОККОГООС 6000 ЦАГААЧ ИСПАНИД СЭЛЖ НЭВТРЭВ

МАРОККОГООС 6000 ЦАГААЧ ИСПАНИД СЭЛЖ НЭВТРЭВ

Африкийн хойд эрэгт орших Сеута хэмээх Испанийн анклав буюу бусад улсын газар нутгаар бүх талаасаа хүрээлэгдсэн нутаг дэвсгэр  рүү сүүлийн хоёр хоногт Марроко улсаас 6000 цагаач сэлж иржээ. Өмнө нь ийм олон хүн богино хугацаанд ингэж сэлж ирж байгаагүй аж. Испанийн эрх баригчдын мэдээлснээр цагаачдын 1500 нь өсвөр насныхан байсан ба тэд хилийн хамгаалалтын саадыг тойрон сэлж, давлагаатай үед хуурай газар руу гарч ирсэн байж болзошгүй байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хил хамгаалагчид руу нэмэлт хүч илгээсэн байна. 80 мянган хүн амьдардаг Сеута анклавт 1100 орчим хил хамгаалагч ажилладаг бөгөөд нэмэлтээр 200 цагдаа, 200 цэрэг гаргажээ. Харин Мелилиа анклав өндөр хашаагаар хилээ хамгаалдаг тул дээрх хэдэн зуун цагаачийг оруулалгүй барьж чадсан байна. Одоогоор  Испани улс 4000 орчим хүнийг буцаасан ч хүүхдүүдийг албадан гаргаагүй байна. Тус улсын Ерөнхий сайд Педро Санчес тус анклавт эмх цэгц, дэг журам тогтооно гэдгээ мэдэгдэхийн зэрэгцээ дээрх хоёр анклавуудад онцгой анхаарал хандуулахаа илэрхийллээ. Учир нь Сеута, Мелилиа анклавууд Африкийн цагаачдыг соронз мэт татдаг байна. Сонирхуулахад тус анклавууд XVII зуунаас хойш Испанийн мэдэлд байсан юм.