Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны ХХХ Их Хурал Тунисын Бүгд Найрамдах Улсын нийслэл Тунис хотноо өчигдөр эхэллээ. Энэ удаагийн хуралд 140 орны 254 сэтгүүлч,сэтгүүлзүйн байгууллагын удирдлагууд оролцож байна. Их хурал Дижитал эрин үе дэх сэтгүүлзүйн ирээдүй үндсэн сэдвийн хүрээнд энэ сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм. Монго Улсаас Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны Жендерийн Хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Хяналтын Зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг, Удирдах зөвлөлийн гишүүн, МҮОНТ-ийн сэтгүүлч, редактор Д.Бямбацэцэг, Гадаад харилцааны зөвлөх Я.Индра, Гэрэл зурагчдын мэргэжлийн төвийн дарга Б.Чадраабал, МҮОНТ-ийн найруулагч О.Эрдэнэчулуун нар оролцож байна.