//ХЯТАДЫН ХҮН АМЫН ӨСӨЛТ БУУРЧ БАЙНА

ХЯТАДЫН ХҮН АМЫН ӨСӨЛТ БУУРЧ БАЙНА

БНХАУ-ын Засгийн газраас 2020 оны тус улсын хүн амын тооллогыг танилцууллаа. Судалгаанд өнгөрсөн 10 жилд тус улсын хүн амын өсөлтийн хувь буурсан талаар онцлон мэдээлэв. Тооллогоор Хятад улсын хүн ам 1,41 тэрбум болсон нь 5,3 хувиар өссөн байна. 2020 онд 12 сая гаруй төрөлт бүртгэгдсэн нь 1961 оноос хойш хамгийн бага төрөлтийн тоо юм. Гэр бүлийн гишүүдийн тоог дундчилахад нэг гэр бүлд 2,62 хүн ноогдож байгаа нь арван жилийн өмнө 3,1 хувь байсантай харьцуулахад огцом багассан байна.  

Судлаачид Хятадын эрх баригчдаас хүн амаа цөөлж, багасгахаар 1979 оноос нэвтрүүлсэн нэг хүүхдийн бодлого үр дагавар одоо хүртэл үйлчилж байгааг хүн амын өсөлтийн хувь буурч байгаатай холбон тайлбарлаж байна. 2016 онд Засгийн газар айл өрхийг хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн ч, хоёр хүүхэдтэй болох сонирхол тун бага байгаа бололтой.