//ОЛИМП ЭХЛЭХЭД ЯПОНЧУУДЫН БОДОЛ ӨӨРЧЛӨГДӨНӨ ГЭДЭГТ ОУОХ ИТГЭЛТЭЙ БАЙНА

ОЛИМП ЭХЛЭХЭД ЯПОНЧУУДЫН БОДОЛ ӨӨРЧЛӨГДӨНӨ ГЭДЭГТ ОУОХ ИТГЭЛТЭЙ БАЙНА

COVID-19 тархсанаас болж Японд Олимпийн наадмыг зохион байгуулахыг эсэргүүцэгчид нэмэгдэж байгаа билээ. ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр буюу Лхагва гарагт мэдэгдэл гаргахдаа наадам нэг эхэлчих л юм бол хүмүүсийн бодол санаа эерэг талруугаа өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд түүхэн үйл явдал болно гэж мэдэгдэв.  Саяхны санал асуулгаар Японы нийт хүн амын 60 орчим хувь нь наадмыг цуцлахыг хүсч, 300 мянга гаруй хүн эсэргүүцлийн бичигт гарын үсэг зуржээ. Гэсэн ч ОУОХ долдугаар сарын 23-наас Олимпийн наадам эхлэхийг мэдэгдлээ.