//Энэ 7 хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар…

Энэ 7 хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар…

УИХ-ын 2021 оны Хаврын ээлжит чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

05 дугаар сарын 13, 14-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

– Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 5 гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариу сонсох.