//ӨМНӨД СОЛОНГОС ВАКЦИНЖУУЛАЛТЫГ БАТЛАХ АРГА ХЭЛБЭРИЙГ ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА

ӨМНӨД СОЛОНГОС ВАКЦИНЖУУЛАЛТЫГ БАТЛАХ АРГА ХЭЛБЭРИЙГ ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА

Өмнөд Солонгосын эрх баригчид бусад улсын иргэдэд вакцин хийлгэсэн тухай мэдээллийг нэгтгэх аргачлал боловсруулж байна. Гар утасны програмууд нь улс орнууд руу зорчих асуудлыг шийдвэрлэх нэг арга зам болж ирсэн. Удахгүй хийгдэх эдгээр шинэ арга хэмжээг “вакцины паспорт” гэж нэрлэжээ. Европын Холбоо 6-р сард дижитал ногоон гэрчилгээг гаргана гэж мэдэгдсэн бөгөөд аялагчид вакцин хийлгэсэн гэдгээ цахимаар нотлох боломжийг олгоно, ингэснээр олон улсын хилээр хорио цээргүй нэвтрэх боломжтой болно. Европын холбоо зэрэг бүс нутгуудаар вакцин хийлгэсэн иргэдэд аялал жуулчлалын агентлагуудад хилээ нээхээр зэхэж байна. Одоогоор 6-р сараас эхлэн Швейцарь, Дубай, Хавай, Мальдив улсуудад аялах жуулчид тусгаарлагдах шаардлагагүй болоод байна. Вакциндаа бүрэн хамрагдсан хэн бүхэн эдгээр газрууд руу явж, эндээ тусгаарлагдалгүй буцаж ирэх боломжтой. Вакцинд хамрагдсаныг батлах нэгдсэн нэг арга, хэлбэр байхгүй ч олон байгууллага өөрсдийн баталгаажуулалтын системийг бий болгохоор өрсөлдөж байна. Зарим улс орон, хотуудад вакцин хийлгэсэн гэдгээ нотлох паспортын систем хэдийнэ бий болжээ. Аялал жуулчлалын үеэр тухайн аялж буй орныхоо вакцинжуулалтын програмыг татаж авах нь удахгүй толь бичиг, гадаад валютыг хөрвүүлэх аппликэйшнтэй адил стандарт болж магадгүй юм.