//“NBC” ТЕЛЕВИЗ “АЛТАН БӨМБӨРЦӨГ” НААДМЫГ 2022 ОНД ШУУД ДАМЖУУЛАХГҮЙ

“NBC” ТЕЛЕВИЗ “АЛТАН БӨМБӨРЦӨГ” НААДМЫГ 2022 ОНД ШУУД ДАМЖУУЛАХГҮЙ

Сүүлийн хэдэн долоо хоногт “Алтан бөмбөрцөг” шагналын шүүгчид олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. “Алтан бөмбөрцөг” шагналын шүүгчид нь Гадаадын итгэмжлэгдсэн сэтгүүлчдээс бүрддэг. “Los Angeles Times” сэтгүүлийн эрэн сурвалжилснаар уг 87 шүүгч сэтгүүлчийн бүрэлдэхүүнд нэг ч хар арьстан сэтгүүлч байхгүй, олонд огт танигдаагүй сэтгүүлчид багтсан нь асуудал дагуулаад байна. Америкийн кино урлагийн салбарынхан энэ байдлыг эсэргүүцэн, “Алтан бөмбөрцөг” шагналаа буцаах хүсэлтэй одод нэмэгдэж байна. Мөн NBC телевиз тус наадмыг 2022 онд шууд дамжуулахаас татгалзсанаа зарласан. Холливудын дэргэдэх Гаднын итгэмжлэгдсэн сэтгүүлчдийн ассоциацаас олгодог “Алтан бөмбөрцөг” шагнал нэр хүндээрээ “Оскар” шагналын дараа ордог. Энэхүү шагналыг 1943 оны аравдугаар сард гадаадын сэтгүүлчдийн санаачилгаар бий болгожээ. Шагнал гардуулах анхны ёслолын арга хэмжээ 1944 оны нэгдүгээр сард зохион байгуулагдаж байв.