//АНУ ӨСВӨР НАСНЫХАНД “PFIZER” ВАКЦИН ТАРИХЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ

АНУ ӨСВӨР НАСНЫХАНД “PFIZER” ВАКЦИН ТАРИХЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ

АНУ-ын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт “Pfizer/BioNTech” компанийн бүтээсэн, 12-оос дээшхи насны хүүхдэд вакцин тарих зөвшөөрлийг хэлэлцлээ.  Мягмар гарагт 12-15 насны хүүхдэд вакцин тарих зөвшөөрөл олгожээ. Тус улс нь өдгөө 16-гаас дээш насныханд “Pfizer/BioNTech”-ын вакциныг хэрэглэж байгаа юм. АНУ-ын хүн амын дархлаажуулалтад хэрэглэж буй вакцинуудаас ганцхан “Pfizer/BioNTech” вакциныг 16, 17 настнуудад тарьж байна. Covid-19 вирусын халдвар авсан ихэнх хүүхдээс ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй, эсвэл хөнгөн өвчилж байгаа нь бусдад вирус халдварлах эрсдэлтэй гэж үзжээ. “Pfizer” компани вакцинаа 12-15 насны 2260 хүүхдэд туршихад халдвараас 100 хувь сэргийлж буй нь нотлогджээ. Канад улс энэхүү вакциныг дээрх насны бүлгийн хүүхдүүдэд тарихыг зөвшөөрсөн анхны улс бол АНУ Канадын дараа хүүхдүүдээ “Pfizer”-ийн вакцинаар дархлаажуулах хоёр дахь улс болж байна.