Эрдэнэт-ийн 65 тэрбумаар барьсан эмнэлгийг хувийн компанид 18 жилийн хугацаатай шилжүүлжээ

access_time 2019-06-12
remove_red_eye 14

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн “Эрдэнэт”-ийн барьсан эмнэлгийг хувийн компанид 18 жилийн хугацаатай шилжүүлсэн талаар мэдээллээ.

Тэрбээр “65 тэрбум төгрөгөөр барьсан бүсийн оношилгооны төвийг Япон Монголын хамтарсан компанид шилжүүлэн худалдсан бөгөөд 18 жилийн хугацаанд хуваарийн дагуу авах гэрээтэй. Манай уурхайчид жил бүр эмнэлэгт төлбөртэйгөөр үзүүлдэг. Зургаадугаар сарын 18-нд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт саналаа оруулж, зарчмын шийдвэр гарсны дараа цаашид хэрхэн ашиглах, үнэлгээний талаар шийдвэр гарна” гэсэн юм.

“Эрдэнэт Үйлдвэр” ХХК нь “Хаалт-Хөгжлийн менежментийн бодлого”-ын хүрээнд  “Медипас” эмнэлгийг 100 хувийн хөрөнгө оруулалтаар байгуулж байжээ.

Тус эмнэлгийг байгуулж, орон нутагт анх удаа хамгийн орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийг суурилуулж, хүн амд эрүүл мэндийн чанартай тусламж үзүүлэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж бүхий эмнэлгийн цогцолбор байгуулсан байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn