//STAR EYES КАЗИНО CROWN RESORTS-ИЙГ ДОЛООН ТЭРБУМ ДОЛЛАРААР АВАХ САНАЛ ТАВЬЛАА

STAR EYES КАЗИНО CROWN RESORTS-ИЙГ ДОЛООН ТЭРБУМ ДОЛЛАРААР АВАХ САНАЛ ТАВЬЛАА

Өчигдөр буюу даваа гарагт Австралийн казино эрхлэгч Star Entertainment Group томоохон өрсөлдөгч болох Crown Resorts компанийг есөн тэрбум австрали доллар буюу долоон тэрбум ам.доллараар худалдаж авахыг санал болгоод байна. “Crown resorts”-ийн шинээр барьсан Сиднейн амралтын тауэрийг мөрийтэй тоглоомын лиценз авах эрхгүй гэж зарласнаас хойш гурван сарын дараа Star Eyes тус казиног хувьцаа солилцох хэлбэрээр шилжүүлэн авахаар тавиад буй уг санал нь “Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн том, тансаг зэрэглэлийн нэгдсэн казино компаниудын нэгийг бий болгох боломжийг олгоно гэдгийг мэдэгдээд байна. Crown нь хоёрдугаар сард явуулсан шалгалтын үеэр өөрийн байранд мөнгө угаах ажиллагааг дэмжсэн, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбогдсон тур оператор компаниудтай харьцсан, хятад дахь мөрийтэй тоглоомын хоригийг зөрчсөний улмаас 2016 онд зарим ажилтан нь шоронд хоригдож байсан. Хоригдсон ажилтнуудын аюулгүй байдлыг үл тоомсорлож байсан зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлжээ.  Дээрх таагүй үйл явдлын дараа Австралийн дөрвөн том хотын гуравт нь аялал жуулчлал, үл хөдлөхийн бизнес явуулдаг Stars-ийн энэхүү санал нь “Crown resorts”-ийн хувьд алтан боломж болж байгааг шинжээчид хэлж байгаа юм. Хэрэв уг хэлэлцээр амжилттай болбол олон арван га газрыг хамарсан тухайн бүс дэх компаниудын үл хөдлөх хөрөнгийн үнэлэмж ч дагаад өсөх нь эргэлзээгүй юм. “Star Entertainment Group”-ийн энэхүү санал биеллээ олбол хөрөнгө оруулагчдын  хувьд урт хугацааны үр өгөөж бий болж улмаар хоёр компанийн хувьцаа цар тахлын өмнөх үед байсан хамгийн өндөр түвшинд хүрч, зах зээлийн нийт үнэлгээ 13 тэрбум австрали долларт хүрэхээр байна.