//ЭМЯ: 639 хүнээс Covid-19 илэрч, 8 хүн нас барлаа

ЭМЯ: 639 хүнээс Covid-19 илэрч, 8 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд Covid-19 халдварын 639 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 45459 боллоо. Үүнийг задалбал, дотоодод 630 халдвар бүртгэгдсэн бол эмч эмнэлгийн есөн ажилтан халдварт өртжээ. Улаанбаатарт Covid-19 халдварын 593 , орон нутагт 37 тохиолдол бүртгэгдсэн байна.

Өчигдөр 1287 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтаас эдгэж гарсан байна. Тодруулбал, 433 хүн эмнэлгээс гарсан бол 850 хүн гэрийн хяналтаас гарч бүрэн эдгэжээ. Мөн сүүлийн 24 цагт найман хүн Covid-19 халдварын улмаас нас барсан байна.