Гаалийн салбаруудыг 64 тэрбум төгрөгөөр лабораторитой болгоно

access_time 2019-06-12
remove_red_eye 148

 

Монгол улс нийт 46 боомт, 18 гаалийн салбар газартай. Тэдгээрээс Баян-Өлгий, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь аймаг дахь гаалийн газрууд салбар лабораторитой юм.

Тиймээс бусад салбар гаалийн газруудын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банкны “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн дагуу лабораторитой болгох ажлыг энэ онд хэрэгжүүлэх юм.

Гаалийн Ерөнхий газарт улсаас 64 тэрбум төгрөгийн санхүүжилтийг салбар гаалийн газруудыг лабораторитой болгох, гаалийн газруудын шинэтгэлд зориулахаар энэ жил төсөвлөсөн.

Гаалийн ерөнхий газрын, гаалийн улсын ахлах байцаагч Ч.Тамир хэлэхдээ “Сүхбаатар хилийн боомтод нэг цэгийн үйлчилгээний цогцолбор байгуулж, Алтанбулаг хилийн боомтыг шинэчлэн, гаалийн салбаруудыг лаборторитой болгоно. Лаборатори байгуулснаар хилээр нэвтэрч буй уул уурхайн чиглэлийн ачаа, мах махан бүтээгдэхүүн, хар тамхи мансууруулах бодисын шинжтэй бараа бүтээгдэхүүнийг хурдан шуурхай, найдвартай илрүүлэх юм” гэв.

Алтанбулаг хилийн боомтод:
–    Зорчигчын болон ачаа тээврийн шалган нэвтрүүлэх цогцолборыг өргөтгөх
–    Гааль, мэргэжлийн хяналтын лаборатори,
–    Холимог бодисын агуулах,
–    Эрэлч нохойн байр,
–    Агуулах, үзлэг шалгалтын байр,
–    Ус дулаан дамжуулах төв,
–    Цахилгаан дэд өртөө,
–    Рентген удирдлагын байр,
–    Ачаа тээврийн болон зорчигч тээврийн хяналтын саравч,
–    Ариутган нэвтрүүлэх байгууламжтай болох зэрэг барилга, байгууламжийн өргөтгөл,
шинэтгэл хийнэ.

Мөн Алтанбулаг хилийн боомтын авто замыг зорчигчдын цаг, завыг хэмнэх үүднээс богиносгон нэмэлт зогсоол байгуулах юм. Үүнд 1.7 км хучилттай зам, 7000 м2 авто зогсоол, боомтын доторх 29900 мзам талбай багтана гэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn