//Солонгос улс жуулчдыг хүлээж авахдаа бэлдэж байна

Солонгос улс жуулчдыг хүлээж авахдаа бэлдэж байна

Дэлхий даяар вакцины тархалт нэмэгдэж, Солонгос улсын Ковид-19 тохиолдол өдөрт 500-аас доош буурч байгаатай холбогдуулан засгийн газар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх дахин нээх арга замыг эрэлхийлж эхэлсэн.

Засгийн газрын үзэж байгаагаар аялал жуулчлал нь Ковид-19 цар тахал гарахаас өмнөх аялал жуулчлалаас тэс өөр байх нь зайлшгүй шаардлага болоод байна. Үүний нэг илрэл нь нүүр тулсан үйлчилгээнээс илүү дижитал цахим орчинд суурилсан үйлчилгээ өргөнөөр ашиглагдаж, гар утас интернэтийн хөгжилд суурилсан аялал жуулчлал давамгайлж групп аяллаас ганцаарчилсан аялал илүү давамгайлна.   

Энэхүү жуулчны мэдээллийн төв нь шинээр нээгдсэн бөгөөд Солонгос улсын түүх уламжлалыг үзэж сонирхох мөн эрүүл мэндийн аялал хүссэн аялагчидад мэдээллээр хангах зориулалттай.

Жуулчид тус улсад аялахдаа вакцин хийлгэсэнийг нотлон харуулах аппликэйшн  утсандаа татаж суулган вакцин хийлгэснээ батлах юм.