Төвлөрөл ихтэй хороодыг хувааж, шинээр 17 хороо байгуулна

access_time 2019-06-11
remove_red_eye 67

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг өчигдөр үргэлжлүүлэн, Хороодын бүтэц, зохион байгуулалтад оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Засаг, захиргааны анхан шатны нэгжийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилснөөр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, бэрхшээлийг арилгана гэж үзэж буй. Үүний дагуу холбогдох албаныхан хэлэлцэж, энэ оны төсөвт хороодын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхөд шаардлагатай санхүүжилтийг тусгасан байна.

Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан төвлөрөл ихтэй хороодыг хувааж, шинээр 17 хороо байгуулах саналыг хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар баталжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn