//Энэтхэг улс вакцины экспортоо зогсоосон тул Хятад улс нөхнө

Энэтхэг улс вакцины экспортоо зогсоосон тул Хятад улс нөхнө

Дэлхийн олон оронд Ковидийн тархалтаас сэргийлэх вакцин нийлүүлэх ажилд хамгийн түрүүнд идэвхтэй манлайлан оролцож ирсэн Энэтхэг улс  дотооддоо цар тахлыг барьж дийлэхгүйд хүрсэн тул вакцины экспортыг зогсоогоод байна.

Энэтхэг улс вакцин нийлүүлэх боломжгүй болсон энэхүү вакцины хомсдлыг  Хятад улс шаардлагатай улсуудад нийлүүлэх ажлыг зохион байгуулж нөхөх боломжтойгоо гэв.  Энэ долоо хоногт болсон видео хуралд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Өмнөд Азийн улсуудад хандан Бээжин бүх талаар туслахад бэлэн байна. Өмнөд Азийн орнууд, тэр дундаа Энэтхэг улсад Хятад улс нээлттэй гээд хямралыг давахад хүчин чармайлт гарган ажиллахаа мэдэгдлээ. Хятад улс Энэтхэгтэй төдийгүй Пакистан, Афганистан, Непал зэрэг халдварын түвшин өндөр нэмэгдэж буй орнуудтай хил залгаа оршдог тул Хятадын удирдагчид Энэтхэгт болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс нь тодорхой харагдаж байна.