//Лэди Гагагийн нохойг хулгайлсан таван хүний шүүх хурал боллоо

Лэди Гагагийн нохойг хулгайлсан таван хүний шүүх хурал боллоо

Лэди Гагагийн нохойг зэвсэг хэрэглэн хулгайлан авч явсан хэрэг өнгөрсөн хоёрдугаар сард болсон. Уг хэрэгт холбогдуулан таван сэжигтэнг баривчлан мөрдөн байцаалт болж шүүх хурал нь өчигдөр боллоо. Сэжигтнүүд тухайн үед нохойг Лэди Гагагийн нохой гэж мэдээгүй үнэтэй үүлдрийн нохой гэдэг сэдлээр хэргийг үйлдсэн бөгөөд нохойг салхилуулж явсан хүний цээжин тус газар буудан гэмтээсэн байна. Хулгайлсных нь дараа тухайн үед Италийн Ромд киноны зураг авалттай явсан Гага твиттэр хуудаснаа нохойнуудынхаа зургийг байрлуулан олж өгсөн хүнд 500 мянган долларын шагнал амлах үед сэжигтнүүд Гагагийн нохой гэдгийг нь мэдсэн ба олсон хэмээн Гагад хүргэж өгч шагналын мөнгийг авсан нь хэргийг мөрдөх явцад илэрчээ. Эдгээр таван шижигтэнд шүүхээс дээрэм хийсэн, галт зэвсгээр хүнд гэмтэл учруулсан хэргээр ял төлөвлөсөн боловч гэмт хэрэгтнүүд давж заалдахаа мэдэгдлээ. Давж заалдах шүүх хурал 5-р сарын 11-нд болох юм.