“Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 8000 орчим мод бут тарьсан ч эхнээсээ хугарч гэмтэх тохиолдол гараад байна.
Арвайхээр сумын нутаг дэвсгэрт энэ хавар тарьсан 45 улиасыг зуравдугаар сарын 8-9-ний шилжих шөнө хугалж гэмтээн дахин ургах боломжгүй болгосон аж. Аймгийн Цагдаагийн газраас камерын бичлэгийг шалгахад зөрчил гаргасан этгээд нь авто машин угаалгын газарт ажилладаг 22 настай иргэн байжээ. Тэрээр “Орой ажлаа тараад явж байхдаа мод хугалсан” гэж мэдүүлжээ. Хохирлын хэмжээ 300 мянган төгрөгөөс дээш тогтоогдвол гэмт хэрэгт тооцогдох ба үүнээс доош мөнгөн дүнгээр тогтоогдвол зөрчлийн хуулиар шийддэг ажээ.
Нийтийн эзэмшлийн зам, талбайд хийж байгаа ажлыг сүйтгэх, нураах, санаатайгаар малаа оруулах тохиолдол олширчээ.