//Үндсэн хууль сөрөг хүчингүй батлагдах магадлалтай гэв

Үндсэн хууль сөрөг хүчингүй батлагдах магадлалтай гэв

Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барьж, нэгтгэх хэлэлцүүлэг хийх шийдвэртэй холбоотойгоор Ардчилсан намын зөвлөл хуралдаж, байр сууриа илэрхийллээ.Тус зөвлөлөөс 2017.07.31-ний өдөр Ардчилсан үндсэн хууль 25 жил Монгол Улсыг ардчиллын замаар хөтлөх, ардчилсан парламентыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн талаарх мэдэгдэл гаргаж байсан тухай зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат илэрхийлэв. Тэрбээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдэгтэй санал нэг байгаа. Харин АН-ын зөвлөлөөс Үндсэн хуулийг өөрчлөхөд үндсэн гурван шаардлалыг тавьж байна. Нэгдүгээрт, Үндсэн хуулийг хэлэлцэхэд ард түмнээс санал авах нь зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын нэр хүндтэй холбоотой асуудлуудыг нэг тийш шийдэх ёстой.Гуравдугаарт, Үндсэн хуулийг хэлэлцэх үеэр ажлын хэсэгт нь тодорхой байр сууриа илэрхийлнэ гэсэн шаардлагууд бий.Энэ зарчмыг бид өнөөдөр ч баримталж байна.
Үндсэн хуулийг үнэмлэхүй олонхи шууд шийдэж болох уу гэсэн эргэлзээг нийгэмд ихээр дагуулж байгаа. Гол нь ард нийтээрээ Үндсэн хуулийг батлах ёстой. Үндсэн хуулийг хэлэлцүүлэхэд дутуу байгаа зүйлс дээр УИХ онцгой анхаарах ёстой.Орж ирсэн төслөөр бүгд батлагдаж, олонхийн кнопоор явах ёсгүй. Мэдээж Үндсэн хуулийг хэлэлцэхэд Ардчилсан намын зөвлөл оролцоно. Гэтэл улс төрийн өнцгөөс харах юм бол Үндсэн хууль сөрөг хүчингүй батлагдах магадлал өндөр байна. Тиймээс Үндсэн хуульд орж байгаа үг өгүүлбэр, цэг, таслал бүрийг хянах шаардлагатай гэдгийг анхааруулж байна гэлээ.