Азийн хөгжлийн банк Монгол Улсад 310 төсөл хэрэгжүүлжээ

access_time 2019-06-11
remove_red_eye 59

УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн Хөгжлийн банк /АХБ/-ны дэд ерөнхийлөгч ноён Ахмед М.Саийд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар УИХ-ын дарга Г.Занданшатар “АХБ нь Монгол Улсын Засгийн газартай хамтран 1.9 тэрбум ам.долларын 310 төслийг хэрэгжүүлсэн. Энэ нь Монгол Улсын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж, нийгэм, эдийн засгийн салбарт томоохон шинэчлэлийг бий болгосон. Бид АХБ-тай цаашид бүхий л салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа төдийгүй Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн сахилга бат сайжирч байгаа гэсэн байна.
АХБ-ны дэд ерөнхийлөгч ноён Ахмед М.Саийд “АХБ Монгол Улстай нягт холбоотой ажиллаж байгаа нь урт удаан хамтын ажиллагааны үр дүн. Эдийн засгийн өсөлт сэргэж байгаа нь Монголын парламентаас баримталж буй бодлого,эрх зүйн зохицуулалтын салшгүй хэсэг юм” хэмээжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn