//Оскарын шагналт кино найруулагч Хлое Жао

Оскарын шагналт кино найруулагч Хлое Жао

Хлое Жао (Chloé Zhao/Zhao Ting) 1982 онд БНХАУ-ын Бээжин хотод төрсөн. Нью-Йоркын Кино урлагийн их сургуулийг төгссөн. Кино, телевизийн найруулагч, зохиолч, продюсер.

2014 онд тэрээр 68 дахь Каннын кино наадамд нэр дэвшсэн “Ахын надад заасан дуу” киногоо бичиж, найрууосан бөгөөд тус киногоороо24 дэх Gotham Independent Film шагналыг хүртжээ. 2018 оны 3-р сарын 5-нд “Найт” жүжгээрээ 70 дахь Каннын олон улсын кино наадмын шилдэг 14 киноны шагнал, 2020 онд Марвелийн “Eternals” киног найруулсан, 9-р сарын 13-нд “Nomadland” киног найруулж, 77 дугаар Венецийн олон улсын кино наадамд Алтан арслан шагналыг хүртжээ.

2021 оны 3-р сарын 1-нд Хлое Жао “Nomadland” киногоороо78 дугаар Алтан бөмбөрцөг наадмын шилдэг найруулагчийн шагнал хүртсэнээр Алтан бөмбөрцгийн түүхэн дэх анхны шилдэг эмэгтэй найруулагч болов.

Жао өөсвөр насандаа зураг зурах, зохиол бичих, кино үзэх их дуртай байв.  14 настайдаа англи хэлдээ маруухан байсан Жаог эцэг эх нь Британ сургуульд суулгасан боловч АНУ-ын Монте Холиок коллежид улс төр судлалын бакалаврын зэрэг хамгаалсныхаа дараа сонирхлынхоо дагуу Нью-Йоркын Кино урлагийн их сургуульд элссэн.

Хлое Жаогийн аав Жао Юүжи нь Бээжин дэх гангийн компаний менежерь ээж нь эмнэлгийн ажилтан байв. Сүүлд эцэг эх нь салж аав нь жүжигчин Сун Дандантай гэрлэжээ.

Эх сурвалж: https://baike.baidu.com/item/%E8%B5%B5%E5%A9%B7/22214113,