//Израйльд болсон шашны үйл ажиллагаанд олон хүн дарагдаж амь үрэгдэв

Израйльд болсон шашны үйл ажиллагаанд олон хүн дарагдаж амь үрэгдэв

Хэдэн арван мянган хэт Ортодокс еврейчүүд Галилейн булшинд цугларч бүтэн шөнөжин залбирал хийж, ид шидийн дуу, бүжгийг багтаасан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.

Эрүүл мэндийн салбарынхны Ковидын сэрэмжлүүлгийг үл ойшоож олон хүн Мерон уулын энгэрийг дүүргэсэн байв. Цар тахлын улмаас өнгөрсөн жилийн энэхүү арга хэмжээг хориглосон бөгөөд энэ жил хүн амын 50-иас илүү хувь нь вакцинд хамрагдсан тул тухайн арга хэмжээг зөвшөөрсөн тул нэг жил алгассан сүсэгтнүүдийн тоо эрс нэмэгдсэнээр тухайн байгууламж нурж 40 хүн нас барж, 18 хүн бэртсэн ноцтой осол болжээ.

Амь үрэгдсэн хүмүүсийн дунд хүүхдүүд ч байна. Цэргийн нисдэг тэрэгнүүд зарим хохирогчдыг эмнэлгүүд рүү хүргэжээ.

https://youtu.be/GRoCGiI5qZY