//Тайван улс Хятадын дайралтаас айж байгаагаа илэрхийллээ

Тайван улс Хятадын дайралтаас айж байгаагаа илэрхийллээ

Тайванийн Гадаад хэргийн сайд Хятадын арал дээрх цэргийн бааз байлдааны бэлэн байдалд байгааг Sky News сувагт өгсөн мэдэгдэлдээ анхааруулав. Энэ бол дэлхийн хамгийн аюултай бөгөөд анхаарал татсан цэг болоод байна. Хятад улс энэхүү арлыг өөрийн нэг хэсэг гэж мэдэгдэн шаардлагатай бол хүчээр авахаа амлав.  70 жилийн турш үргэлжилсэн үл ойлголцол сүүлийн үед хурцдаад байна. Хятад улсын эсрэг Тайвань улс өөрийгөө хамгаалж чадах уу гэсэн сэтгүүлчийн асуултанд гадаад хэргийн сайд хариулахдаа энэ бол манай улс, манай хүмүүс, энэ бол бидний амьдрал, бид өөрсдийгөө эцсээ хүртэл хамгаалах болно гэж хариулсан нь дайнд бэлэн байгааг харуулж байна. Хятад улс авторитар дэглэмээ өргөжүүлэхэд Тайвань хамгийн эхний эгнээнд жагсаж байна. Хэрэв Тайванийг Хятад авбал үр дагавар нь дэлхийн бусад улсад нөлөөлнө. Энэ арал нь Тайван улсын эзэмшил бөгөөд зөвхөн дөрөвдүгээр сард л гэхэд 2 удаа Хятадын нисэх онгоц эзэмшилд нэвтрээд байна. Англи улс анхаарлаа хандуулан цэргийн хүчээ илгээж байгаа, мөн Франк, Герман, Канад зэрэг дэлхийн томоохон орнууд энэ бүс нутагруу энхийг сахиулахаар цэргийн хүчээ илгээж байна.