//Самсунг компаний өв залгамжлагчид 12 их наядын өвийн татвар төлнө

Самсунг компаний өв залгамжлагчид 12 их наядын өвийн татвар төлнө

Самсунг компанийн удирдагч Ли Кун Хи өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд нас барсан. Тэрээр ар гэрийнхэндээ 26 триллион воны өв хөрөнгө үлдээжээ.

Түүний ар гэрийнхэн өчигдөр буюу лхагва гарагт өвлүүлэн үлдээсэн хөрөнгөөс өвийн татварт 12 их наяд вон буюу 10,8 тэрбум доллар төлөхөө мэдэгдэв. Энэхүү татварыг таван жилийн хугацаанд зургаа хувааж төлөхөөр тооцоолж. Мөн хувийн уран зургийн цуглуулгаа төрийн байгууллагуудад хандивлахаар болсон байна. Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын тулд 1 их наяд вон хандивлах,үүний дотор Өмнөд Солонгост халдварт өвчний анхны нарийн мэргэжлийн эмнэлэг барихад 500 тэрбум вон хандивлана. Пикассо, Моне, Чагалл нарын бүтээлүүд багтсан Ли-ийн хувийн уран зургийн цуглуулгын ихэнх хэсгийг БНСУ-ынҮндэсний музей, Орчин үеийн урлагийн үндэсний музей зэрэг байгууллагуудад хандивлах болно гэж гэр бүл хэллээ. Жиакометти, Ротко болон бусад үлдсэн бүтээлийг гэр бүл, Лиум Самсунгийн урлагийн музей хадгалах гэнэ.

“Бүх татварыг төлөх нь бидний иргэний үүрэг, хариуцлага юм” гэж гэр бүлийнхэн Samsung компанийн гаргасан мэдэгдэлд дурджээ. Мэдэгдлийн дараа компанийн хувьцаа 5,5 хувь хүртэл унасан. Шинжээчдийн үзэж байгаагаар гэр бүл татвараа төлөхийн тулд өөрсдийн болон Ли-ийн хувьцаанаас авсан зээл, ногдол ашгийг ашиглах бололтой.